Хөрөнгийн зах зээлийн мөлжүүртэй бүтээгдэхүүн.


Хөрөнгийн зах зээлийн мөлжүүртэй бүтээгдэхүүн.

2022 он гарснаар хөрөнгийн бирж болон биржийн бус зах зээл дээр гарч буй бүтээгдэхүүн  сулхан давстай хоол байлаа. Харин өнгөрсөн 7 хоногт шил шилээ даран гарч буй Төрийн банк болон Sendly  компанийн  IPO  танилцуулгууд ширээн дээрх хоолыг илүү өнгөтэй, илүү амттай болгож өглөө. Төрийн банкны хувьд  Монгол орны сум суурин бүрд салбар нэгжтэй, төрийн халамж үйлчилгээний нэгдсэн суурь баазтай, 3.8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 2.3 сая харилцагчтай,  банк санхүүгийн салбарын нөлөө бүхий халим тоглогч. харин Sendly бол цаг нь ирэхээр сар луу нисэх пуужин. Эрч хүчтэй чадварлаг баг, ирээдүй рүү тэмүүлсэн аварга зорилготой. өндөр өсөлт үзүүлэх зах зээлийн багтаамжтай. Энэ 2 IPO  хөрөнгө оруулагчдын хувьд илүү уян хатан нөхцөлтэй,  өөрсдийн зах зээлийн бодит үнэлгээгээ доогуур үнэлсэн,  цаг хугацааны хувьд оновчтой зэрэг хэдэн хэдэн шинжээрээ адил төстэй бөгөөд Финфеста шинжээчдийн зүгээс хөрөнгө оруулагчдадаа санал болгон ажиллаж байгаа бүтээгдэхүүн юм.