- Нүүр хуудас
- Мэдээ мэдээлэл
- Монгол улсад Дэлхийн банкны ядуурал хариуцсан баг төлөөлөгчид ажиллаж байна.
Монгол улсад Дэлхийн банкны ядуурал хариуцсан баг төлөөлөгчид ажиллаж байна.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаныхан төлөөлөгчидтэй уулзаж нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар санал солилцжээ.Энэ үеэр Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран хоёр жил тутамд зарладаг Ядуурлын судалгааны ээлжит бүрэн гүнзгийрүүлсэн танилцуулгыг олон нийтэд тархаахад бэлэн болсон тухай танилцуулсан байна. Танилцуулгад 2020 оны Ядуурлын дүр төрхийг харуулсан, 2018 оноос 0.6 пунктээр буурсан, халамжийн үйлчилгээний 60 хувь нь хүн амын ядуу бус бүлэгт зарцуулагдаж байгааг онцолжээ.
Ковид болон эдийн засгийн хүндрэлийн үед хүүхдийн мөнгөөр дамжиж айл өрх болгонд хүрсэн халамжийн бодлогыг цаашид зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь чухал ач холбогдолтой. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх, мөн хөгжлийн хөрөнгө оруулалтын төсвийн орон зай гаргаж чадах эсэх нь үүнээс хамаарч байгааг төлөөлөгчид онцолжээ.