- Нүүр хуудас
- Мэдээ мэдээлэл
- ҮСХ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 5.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ.
ҮСХ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 5.8 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ.

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болжээ.
Энэ нь өмнөх сараас 70.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 780 (15.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт юм.