ҮСХ: IV САРД ГҮЙЛГЭЭНД ₮1 ИХ НАЯД БЭЛЭН МӨНГӨ ГАРЧ, ӨМНӨХ САРААС ₮38 ТЭРБУМААР ӨСӨВ.


ҮСХ:  IV САРД ГҮЙЛГЭЭНД  ₮1 ИХ НАЯД БЭЛЭН МӨНГӨ ГАРЧ, ӨМНӨХ САРААС ₮38 ТЭРБУМААР ӨСӨВ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 996.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 330.4 (1.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд,  Төгрөгийн харилцах 565.9 (12.9%) тэрбум төгрөгөөр, Валютын харилцах 1.3 (56.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Бага мөнгө (M1) 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.2 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 496.4 (9.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 5.0 (86.7%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 759.5 (13.3%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Гадаад цэвэр актив дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 388.6 (31.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.